• Өнөөдөр 2025-07-21

ТАНИЛЦ: РАШААНД АМРАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

2025-07-21,   148

     Зуны амралтын цаг эхэлсэнтэй холбогдуулан эрүүл мэндээ дэмжихээр рашаан, сувиллын газруудыг зорих иргэдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд олон хүн ажлын ядаргаагаа тайлах, стрессээ бууруулах, зарим өвчнөө анагаах зорилгоор рашаан сувилалд амрахыг илүүд үзэх болсон. Сувиллын орчинд та байгалийн үзэсгэлэн дунд амарч, биеэ нөхөн сэргээхийн зэрэгцээ эмчилгээний чанартай үйлчилгээ авах боломжтой. Гэвч энэ бүхнийг зөв зохион байгуулахгүй бол амралтын үр дүнгээ бүрэн хүртэхгүй байх эрсдэл бий. Зохисгүй хэрэглээ нь эрсдэл дагуулах тул дараах зөвлөмжийг анхаараарай.
 
МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ ХИЙЛГЭЖ, ЗӨВЛӨГӨӨ АВАХ
     Рашаан сувиллын эмчилгээ нь тодорхой өвчинд үр дүнтэй. Үе мөч, нуруу, мэдрэлийн гаралтай өвчтэй эсвэл архаг үрэвсэлтэй хүмүүс урьдчилан эмчид үзүүлж, өөрт тохирсон рашаан сувиллыг сонгох шаардлагатай. Эмчийн бичсэн зааврыг авч очих нь таны амралтыг үр дүнтэй болгоно.
МЭРГЭЖЛИЙН СУВИЛЛЫГ СОНГОХ
   Бүх хүнд рашаан сувиллын эмчилгээ таарна гэсэн нь ташаа ойлголт юм. Зүрх судасны хүнд өвчтэй, жирэмсэн, халдварт өвчтэй, эсвэл хэт ядарсан хүмүүс рашаан сувилалд амрах хориотой. Өөрийн биеийн байдлыг зөв үнэлж, шаардлагатай бол дахин эмчид хандаарай.
АМРАЛТЫН ХУГАЦААГАА ТӨЛӨВЛӨХ
     Эмчилгээний үр дүн гарахад дор хаяж 710 хоног шаардлагатай байдаг. Богино хугацаанд очих нь үр дүн багатайгаас гадна биеийн хариу урвалыг өөрчлөх эрсдэлтэй. Тиймээс амралтын хуваариа зөв тооцоолж, ажлаасаа хангалттай хугацаанд чөлөө аваарай.
ДЭГЛЭМИЙГ МӨРДӨХ
    Рашаан бүр өөрийн найрлага, халуун хүйтний горим, хугацааны хязгаартай. “Илүү удаан байвал илүү сайн” гэх ойлголт маш буруу. Тухайн сувиллын эмч, сувилагчийн өгсөн зааврыг чанд мөрдөж, өөрийн биеийн байдлыг анхаараарай.
   ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГЫГ СОНГОХ
    Рашаан сувиллын үед архи, тамхи хэрэглэхээс татгалзах нь чухал. Шөнийн цагаар хэт их хөдөлмөрлөх, оройтож унтах, хэт ачаалалтай дасгал хийх зэрэг нь эмчилгээний үр дүнг бууруулдаг. Амралтынхаа үед унтах, идэх, ус уух дэглэмээ сайн сахих нь биеийн нөхөн сэргэлтэд тусална.
ХОРИГЛОХ ЗААЛТЫГ АНХААР
    Хэрэв танд архаг өвчний сэдрэл, халдварт өвчин, халууралттай байдал илэрч байгаа бол рашаан сувиллын замд бүү гар. Мөн эмчилгээний явцад ямар нэгэн таагүй шинж тэмдэг илэрвэл сувиллын эмчид яаралтай мэдэгдээрэй.
ЦАГИЙН ХУВААРИЙГ БАРИМТЛАХ
   Сувилал бүр өөрийн хуваарьтай. Иллэг, шавар, ванн зэрэг эмчилгээний цагийг ягштал баримтлах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг. Хооллох, амрах цагийг ч тогтмол байлгах хэрэгтэй.
 

ТАНИЛЦ: РАШААНД АМРАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188