Наадмын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд шилэн путикүүд буюу ТҮЦ-ийг нийслэлээс зөвшөөрөл авахгүйгээр байршуулжээ. Эдгээр есөн ТҮЦ-ийг өглөөний цайгаар үйлчилдэг зуны түр үйлчилгээний зориулалтаар долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл ашиглуулахаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зөвшөөрлийг олгожээ. Үйл явдлыг тодруулбал, Сүхбаатар дүүргийн одоогийн Засаг дарга М.Алтангэрэл өөрийн намын буюу АН-ын гишүүн Д.Баттүвшиндээ 45 дугаар сургуулийн урд уг шилэн ТҮЦ-үүдийг байршуулах зөвшөөрөл өгчээ. Ингэхдээ нийслэл болон нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас ямар нэгэн хэлбэрээр огт зөвшөөрөл авалгүй дүүрэг өөрөө дур мэдэн шийдсэн байна. Д.Баттүвшин нь "Дэвжих голден билэгт" компанийн захирал бөгөөд энэ компанийнхаа нэрээр уг ТҮЦ байршуулах зөвшөөрлийг авсан. НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас зургадугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байжээ.
| СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл намын гишүүн Д.Баттүвшиндээ 45 дугаар сургуулийн урд ТҮЦ байршуулах зөвшөөрөл өгчээ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |