“Найрамдлын эрдэнэс” зусланд амарч байсан 322 хүүхэд хоолны хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга Г.Ёндон мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бүсийн оношилгооны төвд 45 хүүхэд, Эрдэнэт сувилалд 15 хүүхэд, “Эрдэнэс Медикал” эмнэлэгт 15 хүүхэд эмчлүүлж байна. Өчигдөр "Найрамдлын Эрдэнэс” зусланг бүрэн ариутгаж, эрүүл байсан 76 хүүхдийг тэнд үлдээсэн. Өглөөний байдлаар бүсийн эмнэлгийн халдварын тасагт 19 хүүхэд эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Нийт 58 хүнд шинж тэмдэг илэрснээс 18 нь үйлдвэрийн хүмүүжүүлэгч багш нар. Өчигдөр хүүхдүүдээс хоёр удаагийн асуумж авч, шинжилгээ хийж, тэднийг гурван хэсэгт хуваан эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээ авсан. Шуурхай штаб “Найрамдал Эрдэнэс” зуслан дээр хуралдаж, зовуурьтай байгаа хүүхдүүдийг бүсийн оношилгооны төвд, шинж тэмдэг илэрсэн 117 хүүхдийг сувилалд хуваарилсан. Хамгийн түрүүнд бид эцэг, эхчүүдээс уучлалт гуйж байна. Бидний зүгээс хамгийн түрүүнд яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Бүсийн оношилгооны төв болон халдвартын эмнэлгийн эмч нар хамтран ажиллаж байгаа. Холоос ирсэн эцэг, эхчүүдийн байр, нөхцөл байдалд анхаарч байна. Мөн маргааш явах ээлжийг цуцалсан бөгөөд вагон захиалсан эцэг, эхчүүдэд тасалбарын мөнгөө буцаан авах зөвлөмжийг хүргүүлсэн” гэв.
| Г.Ёндон: Хоолны хордлогод орсон хүүхдүүдийн асуудлаар шуурхай штаб ажиллаж байна |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |