• Өнөөдөр 2025-07-18

ТАНИЛЦ: Цайрахад шалгарсан долоон арга

2025-07-18,   147

Наадмын амралтын өдрүүд биднийг их хотын амьдрал, ажил мэргэжлээс холдуулж, хөдөө талын салхи, хурц нар, тоос шороонд умбуулдаг. Энэ бүхний дараа толинд харахад арьс хуурайшиж, борлон, гуужиж эхэлсэн мэт санагддаг. Энэ бол таны арьс тусламж хүсэж байгаагийн дохио юм. Биднийг аялж, зугаалж байх зуур арьс гэмтэл амссан байдаг. Тиймээс наадмын дараах арчилгааг зөв эхлүүлэх нь таны гоо сайхныг хамгаалах чухал алхам. Доорх зөвлөмжүүдийг мэргэжлийн арьс арчилгааны эмч, гоо сайхны мэргэжилтнүүд санал болгодог бөгөөд гэрийн нөхцөлд хэрэгжүүлэхэд боломжтой, аюулгүй аргачлалууд юм.

 АРЬСАА ГҮН ЧИЙГШҮҮЛЭХ

Аялал, зугаалгын дараа арьс нь дахь усны хэмжээ огцом багассан байдаг. Ингэснээр уян хатан чанараа алдаж, хуурай ширүүн мэдрэмж төрүүлдэг. Гиалуроны хүчилтэй серум хэрэглэснээр арьс гүнээсээ чийг авч, толигор хэвээр хадгалагдана. Чийгшүүлэгч маск долоо хоногт хоёр удаа тогтмол тавих нь үр дүнг улам сайжруулдаг. Дотор талаас нь арьсыг дэмжихийн тулд өдөр бүр дор хаяж 2 литр цэвэр ус уух хэрэгтэй. Усны дутагдал нь арьсны хуурайшилт, үрчлээ үүсэх үндсэн шалтгаан болдог.

ТАРАГ ТҮРХЭХ

Хямдхан, энгийн хэр нь эртнээс хэрэглэж ирсэн арга бол тараг юм. Тарагт агуулагдах сүүн хүчил арьсны өнгийг жигдрүүлж, үхэжсэн эсийг зөөлөн гуужуулдаг. Нүүрэндээ таргаа нимгэн түрхэж 10-15 минут амраагаад бүлээн усаар угаахад л хангалттай. Долоо хоногт хоёр гурван удаа хэрэглэх нь арьсыг тайвшруулж, арьсны өнгийг сэргээдэг. 

ЗӨӨЛӨН ГУУЖУУЛАХ

Эхний ээлжид зөөлөн арчилж, дараа нь гуужуулаарай хийгээрэй. AHA, BHA бага хувьтай гуужуулагчийг сонгож, долоо хоногт нэг удаа хэрэглэнэ. Ингэснээр арьсны өнгө жигдрэхээс гадна дараагийн арчилгааны бүтээгдэхүүнүүд илүү үр дүнтэй шингэдэг.

ВИТАМИН C БОЛОН ГЭРЭЛТҮҮЛЭГЧ НАЙРЛАГА БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ

Наадмын дараах борлосон арьсанд гэрэлтүүлэх найрлага хэрэгтэй. Витамин C арьсыг цайруулан гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлж, улайлтыг багасгадаг. Эдгээр бүтээгдэхүүнийг  долоо хоногт 3-4 удаа хэрэглэвэл арьс аажмаар дасна.

НАРНЫ ТОС ТОГТМОЛ ХЭРЭГЛЭХ

Арьс нөхөн сэргээгдэх үедээ маш эмзэг байдаг. SPF 30–50 үзүүлэлттэй нарны тос өдөр бүр зайлшгүй түрхээрэй. Гадаа олон цаг байхдаа хоёр гурван цаг тутамд дахин түрхэх хэрэгтэй гэдгийг арьсны эмч зөвлөдөг. Нарны тосгүйгээр ямар ч арчилгаа үр дүн муутай байдаг гэдгийг санаарай.

УНТАЖ АМРАХ    

Баярын дараа ядралттай байгаа арьсанд нойр хамгийн их хэрэгтэй зүйл. Өдөрт 7-8 цагийн чанартай нойр арьсыг амраадаг. Унтаж байх үед арьсны эсүүд шинэчлэгдэж, гэмтсэн хэсгүүд нөхөн төлжиж байдаг. Унтахаасаа өмнө нүүрээ цэвэрлэж, чийгшүүлэгч тос түрхвэл энэ процесс бүр ч сайн явагдана.

УС САЙН УУХ

Гадаад арчилгаанаас гадна дотор талаас нь арьсаа дэмжих нь чухал. Өдөрт 1.5-2 литр цэвэр ус тогтмол уух хэрэгтэй. Ус биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, арьсны эсүүдэд хэрэгтэй тэжээлийг хүргэхэд тусалдаг. Кофе, хийжүүлсэн ундаа их уудаг бол усны хэрэглээгээ бүр ч нэмэх шаардлагатай. Ингэснээр таны арьс чийгшлээ хангалтай авах боломжтой.
 
Дээрх арчилгааг өдөр тутмын дадал болгон хэрэгжүүлснээр наадмын дараах хуурай, борлосон арьс хурдан сэргэж, эрүүл, гэрэлтсэн өнгөө эргүүлэн авах боломжтой. 
 

ТАНИЛЦ: Цайрахад шалгарсан долоон арга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188