• Өнөөдөр 2025-07-18

Наадмын өдрүүдэд 106 гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ

2025-07-18,   107

Баяр наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гамшиг, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гол усны осол, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар Онцгой байдлын ерөнхий газрын ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Наадмын өдрүүдэд эрэн хайх аврах ажиллагааны 21, объектын гал түймрийн 45, ой, хээрийн гал түймрийн 11, усны ослын 16, голд болон шаварт суусан 9, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн гурав, мал амьтны гоц халдварт өвчний нэг буюу нийт 106 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, тусламж, үйлчилгээг  үзүүллээ. Энэ хугацаанд аюулт үзэгдэл ослын улмаас буюу усны ослоор 17, уруйн үерт хоёр, объектын гал түймэрт нэг буюу нийт 20 хүн амь насаа алдсаны зургаан нь хүүхэд байна. Тухайлбал баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нэг дүүрэг, найман аймгийн арван суманд усны ослын 16 тохиолдлоор 17 хүн (том хүн 13, хүүхэд 4) амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн.  Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, долоон нуурынд давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагын 1720 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 664 алба хаагч, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын 160 ажилтан, сайн дурын бүлгийн 368 хүн буюу нийт 2912 хүн, 656 техниктэйгээр хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг зохион байгуулан ажилласан” гэв.
 

Наадмын өдрүүдэд 106 гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188