• Өнөөдөр 2025-07-18

Нийт нутгийн 58 хувь нь гантай байна

  Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу, 42 хувьд хэвийн байна. Тухайлбал Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар муу, Говьсүмбэр, Архангайн нийт, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянцагаан, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Дархан, Дундговийн Цагаандэлгэр, Дэрэнд 28-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1 -47 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, Орхоны нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар ихэнх, Увс, Ховд, Завхан, Баянхонгорын зарим, Булган, Төв, Архангай, Өвөрхангай, Дундговийн цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 
 

Нийт нутгийн 58 хувь нь гантай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188