• Өнөөдөр 2025-07-18

BLACKPINK хамтлаг “JUMP” дуугаараа M! Countdown‑д тэргүүллээ

2025 оны долдугаар сарын 17-ны орой цацагдсан M! Countdown хөгжмийн нэвтрүүлгийн энэ долоо хоногийн шилдэг тайзны өрсөлдөөнд  төрөлд BLACKPINK хамтлагийн шинэ уран бүтээл болох “JUMP” дуугаараа тэргүүлж, ялалт байгууллаа. Тэд долдугаар сарын 17-ны шууд дамжуулалтын үеэр “JUMP” дуугаа амьд тоглолтоор үзэгчдэд хүргэсэн. “JUMP” дуу нь BLACKPINK хамтлагийн 2025 онд гаргасан шинэ бүтээл бөгөөд гарсан даруйдаа олон улсын хөгжмийн чартуудад дээгүүр байр эзэлж, дэлхий даяар хит болоод байгаа юм. 
BLACKPINK хамтлагийн гишүүд фенүүддээ хандан:
“Биднийг үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Цаашид ч та бүхнийхээ хайр, дэмжлэгт хариу болгож илүү чансаатай, олон гайхалтай уран бүтээлээр уулзана аа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

BLACKPINK хамтлаг “JUMP” дуугаараа M! Countdown‑д тэргүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188