• Өнөөдөр 2025-07-12

Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна

2025-07-10,   136

Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 11 түймэртэй байгаагаас есөн түймрийг цурамд оруулж, хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Тодруулбал:
 
Тус аймгийн Мандал сумын "Сэртэнгийн ам", "Бугат уул", "Харгантын хушуу", "Бага харгант", "Ерөө сумын "Могойн гол", "Нугар салаа", "Асгатын ам", Хүдэр сумын "Шоргоолжны хадтай хошуу", Цагааннуур сумын "Баруун голын эх"-ийн газарт гарсан есөн ойн гал түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан хоёр түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
 
Ойн гал түймрийг унтраахаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 275 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 131 хүн, 23 автомашин, хоёр мотоцикл буюу 406 хүн, 36 автомашин, 2 мотоциклтой ажиллаж байна 

Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188