Өнгөрсөн сарын 24-нд /2025.06.24/ бамбай хоншоорт могойд хатгуулсан нэг настай хүүхдийн амийг аврах могойн хор саармагжуулах ийлдэс буюу антивеномыг улс орон даяар хайж буй мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг үүнд яаралтай хариу арга хэмжээ авч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас олон улсын стандарт шаардлагад нийцсэн могойн хор саармагжуулагч ийлдсийг захиалж, Монгол улсаас БНЭУ-д суугаа элчин сайд Д.Ганболдоор дамжуулан эх орондоо авчирчээ.
Могойн хор саармагжуулах ийлдэс (антивеном) гэдэг нь могойн хортой уурагт эсрэг үйлчилгээ үзүүлдэг эмийн бэлдмэл бөгөөд могойд хазуулсан тохиолдолд хэрэглэж, хүний биед үзүүлэх хорт нөлөөг саармагжуулах зорилготой. Энэ ийлдсийг ямар могойнд хазуулснаас хамаарч тусгайлан гарган авдаг байна. Хор саармагжуулагчийг могойд хатгуулснаас хойш 72 цагийн дотор хэрэглэх шаардлагатай бөгөөд тус хугацаанд нь амжуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдэд тарьжээ. Одоогоор хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Хүний амь насыг аврахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, шуурхай арга хэмжээ авч ажилласан Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа Б.Болор-Эрдэнийг өнөөдөр /2025.07.09/ Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүлээн авч уулзаж, албан тушаалын үндсэн цалинг нэг сараар нэмэгдүүлэн урамшуулах шийдвэрийг гаргалаа.
Түүнчлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг 20 тун могойн хор саармагжуулагч ийлдсийг татан авч, нөөцлөөд байгаа юм байна.
| МОГОЙН ХОР СААРМАГЖУУЛАХ ИЙЛДЭС БУЮУ АНТИВЕНОМЫГ БНЭУ-ААС АВЧИРЧ, МОГОЙД ХАТГУУЛСАН ХҮҮГИЙН АМЬ НАСЫГ АВАРСАН ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ДАРГА, ЕРӨНХИЙ ЭМЧ, ХУРАНДАА Б.БОЛОР-ЭРДЭНИЙГ УРАМШУУЛЖЭЭ |
|
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |