• Өнөөдөр 2025-07-10

“Үндэсний их баяр наадмын тасалбар”, “Аяллын хэрэгсэл зарна” гэж залилжээ

2025-07-09,   155

Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 08-ны өдрөөс долдугаар сарын 08-ны өдрийн хооронд залилах гэмт хэргийн 213 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс “Үндэсний их баяр наадмын тасалбар”, “Аяллын хэрэгсэл зарна” гэх зарын дагуу мөнгө шилжүүлж, хакердуулсан хаягнаас “Мөнгө зээлээч” гэсэн зурвас ирсний дагуу залилуулсан гэх 124 дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгаж байна.
 
Иймд албан ёсны цахим хуудсаар дамжуулж үндэсний их баяр наадмын тасалбар болон бараа эд зүйл худалдаж авах, Таны ойр дотнын хэн нэгнээс мөнгө зээлээч гэсэн зурвас ирвэл заавал нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
 

 


“Үндэсний их баяр наадмын тасалбар”, “Аяллын хэрэгсэл зарна” гэж залилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188