• Өнөөдөр 2025-07-09

Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ

2025-07-09,   121

“Өмнөговь аймгийн Терминал гэх газарт хүн тогонд цохиулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны долдугаар сарын 07-ны өдрийн 14:43 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, Иргэн “Д” нь Faw маркийн тээврийн хэрэгслийн чиргүүл дээрх нүүрсийг хучиж байхдаа тог дамжуулдаг шонгийн модны ил задгай цахилгааны утасны хүчдэлд цохиулж гэмтжээ.
 
Иймд иргэд Та бүхэн өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалж аливаа ил задгай шалбарсан цахилгааны утаснаас хол байх, хэрэв гэмтэлтэй цахилгааны утастай дайралдвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188