• Өнөөдөр 2025-07-09

НИТХ-ын ээлжит IV хуралдаанаар төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийв

2025-07-09,   109

НИТХ-ын  ээлжит IV хуралдаанаар төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаарх танилцуулга мэдээлэл
  • Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
  • Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай зэрэг 22 асуудал хэлэлцлээ.
  • Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа. 
Тэрбээр “Монгол Улсын төсвийн орлого 2.4 их наядаар тасарснаас үүдэж Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд төсвийн тодотгол хийж, УИХ болон НИТХ хуралдаж байна. Нийслэл Улаанбаатар хот Улсын төсөвт 130 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангаас 20 тэрбум төгрөг татсанаар нийт 150 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж байна. Энэ хэрээр оны эхэнд баталсан Нийслэлийн 2025 оны төсөв дутаж буй учир НЗДТГ-аас төсвийг тодотгож, анхны хэлэлцүүлгийг өнөөдөр НИТХ-ын Ээлжит IV хуралдаанд танилцуулж байна.
 
Бид Улсын төсөв бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэхдээ хоёр чиглэлд төвлөрч ажиллалаа. Нэгдүгээрт, нийслэл өмчөө бүртгэж, хувийн хэвшил, бизнесмэнүүдэд үнэгүй ашиглуулж, хувьдаа давуу эрх, боломж үүсгэж хямд түрээслэж байсан нөхдөөс эд хөрөнгө, газар зэргээ салгаж авсан. Үүнийг дуудлага худалдаанд орлуулах замаар 100 тэрбум төгрөгийг бүрдүүллээ. Жишээ нь, элэгний гэгдэх Ж.Хатанбаатарын эмнэлгийн барилга, байгууламж, газрыг дурдаж болно.
 
Хоёрдугаарт, нийслэлд хэрэгжүүлж байгаа зарим төслийн барилга угсралтын ажил эхэлсэн. Долоон төслийн гүйцэтгэлтэй уялдуулж, гурван төсөл арга хэмжээг цуцалж 114 тэрбум төгрөг, нэмэлтээр долоон төрлийн арга хэмжээг дуусгах шаардлагатай гэж үзэн төсвийг нэмж, нийт тэнцлээр 61 тэрбум орчим төгрөгийг гарган авч улсын орлогыг бүрдүүлэхээр төсвийн тодотгол хийж байна” гэлээ.

НИТХ-ын ээлжит IV хуралдаанаар төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188