• Өнөөдөр 2025-07-08

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11864 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 8-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11864 хүрээд байна.
 
Эмчлэгдэж буй хүмүүс
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 414 хүн
Хөнгөн – 48
Дунд – 414
Хүнд – 19 гэсэн нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  10.862, гэрээр эмчлүүлж буй  481, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4691-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2472, 5-9 насны 1512 хүүхэд улаанбурханаар өвджээ.
 
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11864 болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188