Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ. Тэрбээр төрийн хүндэтгэлийн арга хэмжээнээс гадна Монгол Улсад амьдралын сүүлийн жилүүдээ өнгөрүүлсэн япон цэргүүдэд хүндэтгэл илэрхийлэн, булшийг нь эргэхээр төлөвлөж буйгаа мэдээлэв.
Эзэн хаан хэвлэлийн хурлын үеэр 2007 онд Хунтайж байхдаа Монгол Улсад зочилж байсан тухайгаа дурсан “Энэ удаагийн айлчлал нь Япон, Монгол хоёр улсын эртнээс харилцаж ирсэн түүхэн үйл явдлууд дээр суурилсан, түүхийг эргэн харсан айлчлал болоосой гэж хүсэж байна” хэмээн онцЙолсон байна.
Мөн Эрхэм Дээд хатан хоёр улсын харилцааны түүхийг сэтгэлдээ чандлан, манай хоёр улсын харилцаа, нөхөрсөг дотно холбоогоор улам бэхжихийг хүсэж, Монголын их тал, түүх, соёлыг дэргэдээс нь мэдрэх болсондоо ихэд баяртай байгаагаа илэрхийлж, монголчуудтай уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна хэмээв.
Эзэн хаан яриандаа "Дэлхийн хоёрдугаар дайнд Япон Улс ялагдал хүлээсний дараа хуучнаар Зөвлөлт Холбоот Орос Улсад хоригдож байсан 14 мянга гаруй япон цэрэг Монгол Улсад цөллөгдсөн ба тэдний 1700 гаруй нь хүнд хүчир ажил хийж, хүйтэн ширүүн уур амьсгалд туйлдан ядарснаас болж Монголд нас барсан. Монголд цөлөгдөн хоригдож байсан япон цэргүүд өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын ордон, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр гэх мэт барилга байшин барих ажилд дайчлагдаж байсан ба тэдний амьдрах орчин маш хүнд, хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, хүнд нөхцөлд амьдарч байсан. Гэсэн ч цэргүүд өөрсдийн хариуцсан ажилдаа бүх хүчээ дайчлан ажиллаж байсан нь монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн гэж дуулсан. Энэ удаагийн төрийн айлчлалаар өнгөрсөнд болж өрнөсөн түүхэн үйл явдлыг сэтгэл зүрхэндээ тээн япон цэргийн булшинд хүндэтгэл үзүүлнэ. Тэд эх орноо сэтгэлдээ тээсээр эргэж ирж чадалгүй, амиа алдсан ба тэднийг хүндэтгэн ёсолж, мэдэрсэн зовлон шаналалд толгой бөхийлгөхийг хүсэж байна” гэжээ.
Эх сурвалж: Токио дахь Монголын ЭСЯ
| Япон улсын эзэн хаан Монголд айлчлахдаа япон цэргүүдийн булшинд хүндэтгэл үзүүлнэ |
|
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |