• Өнөөдөр 2025-07-01

200 ОРЧИМ ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГТЭЙ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД НААДМЫН ТАЛБАЙД АЖИЛЛАНА

Наадмын бэлтгэл, зохион байгуулалтын талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатараас гарах чиглэлд 150-350 км-д тээврийн цагдаагийн албанаас авто эргүүлийн алба хаагчид ажиллана. Мөн аймгуудын зам дээр тус аймгийн цагдаагийн алба хаагчид ажиллана. Энэ алба хаагчид иргэд зам тээврийн осолд орох, зам тээврийн ослоос болж хүний амь эрсдэх эрсдэлээс сэргийлж наадмын өдрүүдэд ажиллана. Хэм журмын салбар хорооноос ус үер болон галын аюулаас сэргийлэх чиглэлээр наадмын өдрүүдэд иргэд, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа. Гэнэт орох бороотой холбоотой үерээс сэргийлэх ажлууд хийгдэнэ. Мотоциклтой, завьтай, морьтой эргүүлүүд ажиллана. Цагдаагийн байгууллагаас 200 орчим гадаад хэлний мэдлэгтэй албан хаагчид жуулчид ирэхээр наадмын талбай орчмоор ажиллана. Мөн оюутан цагдаа нар ажиллахаар төлөвлөж байна. Тиймээс жуулчид хэлний асуудал гарахгүй байх. Хэв журмын салбар хорооноос иргэдийн ая тухтай наадах, наадмын үеэр иргэдийг бухимдуулахгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх зэргээр бид хичээж ажиллана.  Иргэн та ч мөн цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж хамтарч ажиллахыг хүслээ.
 

200 ОРЧИМ ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГТЭЙ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД НААДМЫН ТАЛБАЙД АЖИЛЛАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188