• Өнөөдөр 2025-06-30

ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

              Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор процессын дахин инженерчлэлийн ажлыг энэ оны тавдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж байна. 
 
          Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга Б.Баясгалан, Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Дэд бөгөөд Стратеги, бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай нараар ахлуулсан ажлын хэсэг энэ оны зургадугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн цагдаагийн газар, Цогтцэций сумын Сум дундын цагдаагийн хэлтэс, Цагаан хад суурьшлын бүс дэх Гэрээт цагдаагийн хэлтэс, Ханбогд сумын цагдаагийн тасаг,  Дотоодын цэргийн 810 анги, 827 дугаар тусгай салбарт тус тус ажиллаж, судалгаа, шинжилгээ, сургалт зохион байгууллаа.  
 
             Мөн ажлын хэсгийн төлөөлөл Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат, Дата төвийн дарга Б.Чинбат нартай уулзалт хийж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бодлого, стратеги, процессын дахин инженерчлэлийн ач холбогдол, хүрэх үр дүн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. 

ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188