• Өнөөдөр 2025-06-30

ОЙ, ХЭЭРИЙН ДӨРВӨН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖ, ЗУРГААН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖЭЭ

2025-06-30,   116

            Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар энэ сарын 29,30-ны өдрүүдэд Сэлэнгэ,  Дархан-Уул аймгийн ой, хээрийн гал түймрийн голомтод нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Онцгой байдлын алба хаагчдаас мэдээлэл авч ажиллав. Энэ бүс нутгуудад галын эрсдэл хоёр дахин их байна. Энэ жил эдгээр бүс нутгуудад хуурайшилт ихэсч 42 удаагийн ойн хээрийн  түймэр гарсан байна.
 
       Сэлэнгэ аймгийн Алтанбулагт суманд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсани хээрийн штабын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна. Энэ сарын 29-ны байдлаар  аймгийн Төв аймгийн Батсүмбэр, Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2, нийт 4 ойн гал түймрийг бүрэн унтраажээ. Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Ерөө, Алтанбулаг суманд 2, нийт 6 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулжээ. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад нийт 5 түймрийг унтраахаар ажиллаж байна. 
 
      Онцгой байдал, Хил хамгаалах, Цагдаагийн байгуулллагаас болон мэргэжлийн ангиас нийт 858 хүн, 128 автомашинтай түймрийн бүс нутгуудад  ажиллаж байна. Засгийн газрыг төлөөлөн ажилласан баг түймрийн нөхцөл байдал, тулгарч буй асуудалтай танилцаад ирэх Засгийн газрын хуралдаанд 6 асуудал танилцуулахаар бэлтгэжээ. Тухайлбал, Онцгой байдлын албан хаагчдын энэ хавар, зуны түймэрт ажилласан техник хэрэгсэлийн нөхөн хангалтыг яаралтай хийхээс гадна нэн ялангуяа өндөр уулын бүсэд гарсан гал түймрийг унтраахад ашиглах багаж хэрэгсэл авах асуудлыг шийдэх шаардлагатай гэж үзжээ. Мөн туулах чадвар сайтай автомашинаар хангах, шатахууны нөхөн хангалтыг аймаг тус бүрд хийх, дунд, урт хугацаанд боловсон хүчний асуудлыг анхаарах болон Онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд агаарын болон газрын орчин үеийн техник хэрэгсэлээр бүрэн шинэчлэх асуудлыг өргөн цар хүрээнд шийдэх нь зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.  Түүнээс гадна галын эрсдэлийг нэмэгдүүлж буй ойн цэвэрлэгээг стандартын дагуу хийх нь тулгамдсан асуудлыг шийдэх юм.

ОЙ, ХЭЭРИЙН ДӨРВӨН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖ, ЗУРГААН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188