• Өнөөдөр 2025-06-26

Төсвийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн 67.5 хувь дэмжлээ

2025-06-26,   165

2025 оны зургадугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 57.1 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцлээ.

 Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа 2025 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороонд хуваарилсан талаар танилцууллаа. Мөн чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг гишүүдийн 67.5 хувь дэмжжээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны гишүүн О.Номинчимэг болон П.Сайнзориг нар танилцуулж, гишүүдээс ирсэн асуултад хариулт өглөө. Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүний өргөн мэдүүлсэн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах” төсөл хэлэлцэгдлээ. Тус хуульд Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой болон бусад түүхэн ойн баяруудыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр тусгагдсан байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд төслийг дэмжиж, 64.4 хувь нь анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шийдвэрлээ. 

Төсвийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн 67.5 хувь дэмжлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188