• Өнөөдөр 2025-06-25

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭМНЭЛГИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЖЭЭ

2025-06-25,   202

   2025 оны зургадугаар сарын 20-ны өдөр, Улсын гуравдугаар төв эмнэлэг “Эмнэлгийн хөгжилд залуусын оролцоо, манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 
Уг хэлэлцүүлэг нь эрүүл мэндийн салбарын шинэ үеийн төлөөлөл болсон залуу эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын оролцоо, манлайллыг дэмжих, тэдний санал бодлыг сонсох илэрхийлж, байгууллагын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагджээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, байгууллагын тогтвортой хөгжлийг хангахын тулд салбарын залгамж халаа залуу үеийн идэвхтэй оролцоо, манлайлал, санаачилга чухал байгаа төдийгүй тус эмнэлгийн нийт ажилчдын 55 хувь нь залуу үеийн төлөөллүүд байна. Хэлэлцүүлгийн дунд залуу мэргэжилтнүүдийн санаачилгыг  шийдвэр гаргах түвшинд тусгах , дэмжих тогтолцоог бий болгохыг зорьжээ.  Хэлэлцүүлгийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн, оролцогчдын санал бодлыг солилцов. Үүнд:
Манлайллын ур чадварыг хөгжүүлэх,
Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх,
Инновац, шинэ санаачилгыг дэмжих,
Хамтын ажиллагаа, харилцан хүндлэлийг төлөвшүүлэх,
Байгууллагын хөгжилд залуусын оролцоо, санаачилгыг тууштай дэмжих, тэдний сайн санаачилгыг үнэлэх тогтолцоог хэвшүүлэх 
Хэлэлцүүлэгт эмнэлгийн тасаг, төв, албадын залуу эмч, сувилагч, ажилтнуудын  төлөөллүүд, идэвхтэй оролцож бөгөөд арга хэмжээ нь нээлттэй, нөхөрсөг, ажил хэрэгч, ач холбогдол өндөртэй зохион байгуулагдаж нийт 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо. 
 
 

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭМНЭЛГИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188