• Өнөөдөр 2025-06-25

Б.ЖАВХЛАН: Жилийн эцэс гэхэд 3.3 их наядаар орлого дутна

2025-06-25,   202

  Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр “Төсвийн тодотголын талаарх  Засгийн газар дээр хэлэлцүүлэг эхлээд долоо хонолоо. Өнөөдөр гуравдах удаагийн хэлэлцүүлгийг танилцууллаа. Энэ хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагч нар болон олон нийтээс санал асуулга авч зохих өөрчлөлт, сайжралтыг хийж ирсэн. Өнөөдөр Засгийн газар дээр хэлэлцүүлэг эцэслэж, УИХ дээр төсвийн тодотголыг өргөн барих эрх зүйн орчин бүрдмэгц өргөн барина. Анх танилцуулж байсан тоонууд дээр өөрчлөлт орж байна. Эдийн засгийн хөгжлийн Тэргүүн Шадар сайд төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж байгаа талаар танилцууллаа. Энэ удаагийн тодотголд 2025 оны тоонууд дээр тодотгол хийж байгаа. Орлого буурж байгаа учраас 2026, 2027 оны төсөөллүүд дээр өөрчлөлт орно. Саяхан батлагдсан 2026 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орох шаардлага үүсэж байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хамтад нь өргөн барина. Өмнө хэлж байсанчлан жилийн эцэс гэхэд 2.3 их наядаар орлого дутна. Мөн энэ тоонууд өдөр өдрөөр өөчлөгдөж байна. Ингээд жилийн эцэс рүү ахиад нэг их наядаар буюу 3.3 их наядаар орлогын гүйцэтгэл дутаж гарах тооцоолол гарсан. 2025 оны тавдугаар сарын дунд үе хүртэл нүүрсний үнэ унаж ирсэн.
  Гэхдээ сүүлийн сарын нүүрсний уналттай хариуцуулахад харьцангуй тогтвортой байжээ. 2025 оны нэг сараас тавдугаар сарын 14 хүртэл 110 юаниар унаж байсан бол сүүлийн нэг сарын хугацаанд 130 юаниар нүүрс уналаа. Тиймээс төсвийн төсөвлөж байсан гүйцэтгэлд хүчтэй нөлөө үзүүлнэ. Тавдугаар сарын 31-ний байдлаар төсвийн гүйцэтгэл 259 тэрбумын алдагдалтай гарсан байгаа. Энэ жил бид төсвийн тодотгол хийж төсөвтөө гар хүрэхгүй байдлаар зардлаа танаж явсан байгаа. Тавдугаар сарын эцэс хүртэл зардлаа 75 хувийн гүйцэтгэлтэй, 26 хуваарь танаж ирсэн. Цаашаагаа энэ байдлаар ажиллавал жилийн эцэс рүү гүйцэтгэл 3.3 их наядаар орлого дутаж энэ хэмжээний алдагдал үүсэхээр байна. Тодотгол бол энэ алдагдлыг бууруулж, алдагдлаа танах хуулийн үзэл баримтлалтай орж ирнэ гэсэн үг. Үр дүнд дор хаяж 400-500 сая долларын төлбөрийн тэнцэтгэл дээр эерэг нөлөө авчирна" гэв. 
 

Б.ЖАВХЛАН: Жилийн эцэс гэхэд 3.3 их наядаар орлого дутна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188