• Өнөөдөр 2025-06-24

ӨНӨӨДӨР 17:00 ЦАГТ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД САЙЖРУУЛСАН ХИЙМЭЛ ЗҮЛГИЙГ ТУРШИЖ БАРИЛДУУЛНА

2025-06-24,   192

Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үед бороо орж, Цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлэг дээр халтирсан гэх гомдол бөхчүүдээс олон гарсан. 
Тиймээс хуучин хиймэл зүлгийг сольж, сайжруулсан зүлэг дэвсжээ. Уг зүлэг нь шаардлага хангах эсэхийг өнөөдөр 17.00 цагт Цэнгэлдэх хүрээлэнд хиймэл бороо оруулж, нойтон зүлгэн дээр бөхчүүдийг барилдуулан туршина.
Монголын үндэсний бөхийн холбооноос энэхүү барилдааныг баяр наадмын нэгдсэн бэлтгэл хэмээн нэрлэж, бөхчүүдийг барилдаанд идэвхтэй оролцож, шинэ зүлэгний талаар санал бодлоо хэлэхийг уриалж байна. 

ӨНӨӨДӨР 17:00 ЦАГТ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД САЙЖРУУЛСАН ХИЙМЭЛ ЗҮЛГИЙГ ТУРШИЖ БАРИЛДУУЛНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188