Ойрын өдрүүдэд баруун бүсэд 25-30 хэм дулаан харин төвийн болон зүүн бүсэд +30 хэм давж халахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Иймд хэт халж байгаатай холбогдуулан наршилтаас сэргийлэх зөвлөмжүүд хүргэж байна.
ХУРЦ НАРТАЙ ҮЕД ГАДАА БАЙХААС ЗАЙЛСХИЙ
Нарны элч ихтэй, хурц нартай цаг тгэж байдаг. Энэ нь 11:00-16:00 цагийн хооронд байна. Энэ хугацаанд аль болох сүүдэрт байх эсвэл тасалгааны орчинд байхыг зөвлөж байна.
ТОЛГОЙГОО ХАМГААЛЖ, НОРГОХ НЬ НАРШИЛТААС СЭРГИЙЛНЭ
Нарны малгай, саруул оройтой малгай эсвэл алчуур зүүх
Хүүхдүүд, өндөр настан болон жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд заавал толгойгоо хамгаалах ёстой
НАРНЫ ШИЛ ЗҮҮХ
UV хамгаалалттай шил зүүж нүдээ хамгаалах хэрэгтэй
ХУВЦАСЛАЛТ
Хөнгөн, сул, цайвар өнгийн даавуун хувцас өмсвөл биенээс дулааныг гадагшлуулж, биенээс хөлсөө ууршуулдаг юм.
ШИНГЭН ЗҮЙЛ ХАНГАЛТТАЙ УУХ
Ус байнга бага багаар уух хэрэгтэй. Нарны халуунд хөлсөөр шингэн их алддаг тул өдөрт 2-3 литр ус уухыг хичээгээрэй.
Хийжүүлсэн ундаа, кофе, согтууруулах ундаа зэрэг шингэг алдалтыг нэмэгдүүлдэг зүйлсээс зайлсхий.
НАРНЫ ТОС ХЭРЭГЛЭХ
Нарны хамгаалалттай SPF 30+ бүхий тос 2-3 цаг тутамд түрхэж, ялангуяа хөлөрсөн эсвэл усанд орсон үед.
ХАЛУУН ҮЕД ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХЭЭС ЗАЙЛСХИЙ
Хүчтэй дасгал, гүйх, гадаа спортоор хичээллэх бол өглөө эсвэл орой сэрүүн үед хийх хэрэгтэй.
АВТОМАШИНД УДААН ХУГАЦААНД ҮЛДЭХГҮЙ БАЙХ
Автомашины дотор тал нарнаас илүү халуун байдаг тул хүүхэд, амьтан зэргийг хэзээ ч автомашинд орхиж болохгүй.
НАРШСАН ШИНЖ ТЭМДЭГ
Толгой өвдөх
Дотор муухайрах, бөөлжих
Арьс улайж, халуу оргих
Ам цангах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрсэн бол дараах арга хэмжээг авна.
ШУУД СҮҮДЭР ГАЗАР ОРУУЛАХ-нарны шууд тусгалаас холдуулж, сэрүүн агаар сайтай газар суулгаж, хэвтүүлэх
ШИНГЭНИЙГ НЬ НӨХӨХ- ам нь ангайж, хөлс багассан бол бие шингэнээ алдсан гэсэн үг. Тийм учраас хүйтэн биш бүлээн ус бага багаар уулгах
ДУЛААНЫГ БУУРУУЛАХ- нойтон алчуураар хүйтэн жин тавьж, суга, хүзүү, цээж, гарын хуруун дээр тавих
ХУВЦАСЫГ СУЛЛАХ- хэт зузаан эсвэл нойтон хувцасыг тайлж, агаар нэвтрүүлэхээр сул хувцас өмсгөх
ХЭВТҮҮЛЖ, ХӨЛ ӨНДӨР БАЙРЛУУЛАХ- толгой эргэж ухаан балардсан үед тэгш газар хэвтүүлээд хөлийг нь жоохон өндөр байрлуулан яаралтай түргэн тусламж дуудан анхны тусламж үзүүлээрэй.
| Наршихаас сэргийлэх зөвлөмжүүд |
|
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |