• Өнөөдөр 2025-06-20

МОНЦАМЭ агентлагийг ЕТГ-ын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Х.Энх-Орших удирдана

2025-06-20,   162

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Х.Энх-Оршихыг томилохоор болжээ. Х.Энх-Орших нь 2001 онд нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийг дүүргэж, 2009 онд БНТУ-ын Ойрхи Дорнодын техникийн их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. 2017 онд Австралийн үндэсний их сургуульд “Аюулгүй байдлын бодлого” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн Нидерландын олон улсын харилцааны Клингендалийн институтид дипломат ажиллагааны чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.
 
Ажилласан байдал:
  • 2009-2010 онд “ЭмАйСиСи” ХХК-д хөрөнгө оруулалтын шинжээч,
  • 2010-2013 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт III нарийн бичгийн дарга,
  • 2013-2014 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст референт,
  • 2017 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт II нарийн бичгийн дарга,
  • 2017-2021 онд Монгол Улсаас БНАУ-д суугаа Элчин сайдын яаманд I нарийн бичгийн дарга,
  • 2021-2022 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газарт ахлах референт,
  • 2022-2025 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажилласан байна.

МОНЦАМЭ агентлагийг ЕТГ-ын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Х.Энх-Орших удирдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188