• Өнөөдөр 2025-06-19

Ч.УНДРАМ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

2025-06-19,   252

   37 дахь Ерөнхий сайдын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам мэдээлэл өглөө.
 
Тэрбээр “Соёлын яамны орон тоог цөөлөн гэж бодож байна. Бүх яаманд есөн хувиар орон тоогоо цөөлөх, давхардлыг арилгах үүрэг өгсөн. Бид бүтэц дээрээ ажиллаж байна. Төсөв, хөрөнгө оруулалт болон бусад урсгал зардлаас хасах ямар боломж байна гэдгийг хайж байна. Тавдахь өдөр Засгийн газраар төсвийн тодотгол орно. Ойролцоогоор 10-20 хувь хасахаар ярьсан. Өмнөх парламентын үед аялал жуулчлалын хууль батлагдсан. Төр бодлогоо тодорхойлоод  аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд аялал жуулчлалын хөнгөлөлтэй зээл олгоно. Энэхүү зээлийн журмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам боловсруулж Монгол банк руу явуулсан. Монгол банкин дээр хянагдаж арилжааны банкнуудад өгч гэрээ хэлэлцээр хийгдсэний дараа аялал жуулчлалын компаниуд өөрсдийн нэмэлт баазыг сайжруулах, ариун цэврийн байгууламж барих мэтчилэн шаардлагатай хөрөнгө оруултаа хийх боломжтой. Жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгогдохоор бэлтгэл ажил явагдаж байна. Ирсэн жуулчдыг сэтгэл ханамжтай байгаасай гэж хүсэж байна. Жуулчдаас “Монголд ирж үзчихээд ахиж ирэх үү” гэсэн асуултад 90 хувь нь ахиж ирэхгүй  гэдэг хариулт өгсөн байна. Яагаад гэхээр ирээд тухтай байрлах газар байхгүй, хоол хүнс ходоод гэдсэнд нь таарахгүй байна. Бид хэчнээн сайхан зар сурталчилгаа гаргаад жуулчин авчирсан ч, сэтгэл ханамж муу байвал урт хугацаандаа сөргөөр нөлөөлнө. Тийм учраас аялал жуулчлалыг үе шат дараалалтай хөгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл, ирээд байрлах газар, хоол, үзвэр үйлчилгээ, мэдээллүүд нь тодорхой байх ёстой” гэв. 
 

Ч.УНДРАМ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188