• Өнөөдөр 2025-06-18

С.ДЭМБЭРЭЛ: АРВАН ОРНЫ 100 ГАРУЙ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД СУДАЛГААНЫХАА ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

2025-06-18,   241

Шинжлэх Ухааны Академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэхүү хуралд 10 гаруй орны 100 гаруй эрдэмтэн судлаачид, манай орны судлаачид нийлээд 200 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцлоо. Судлаачид газар зүй, геологи, хүрээлэн орчны өөрсдийн судалгааныхаа үр дүнг танилцуулж, хоорондоо санал бодлоо солилцлоо. Энэхүү хурал 2026 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын СОР-17 төслийн өмнө бол байгаа нь онцлог. Хурлаас гарсан эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг ажлын хэсэгт хүргүүлнэ. Монгол орны хүрээлэн орчин, экологи, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны үндэслэл, технологийн асуудлыг дэвшүүлж, СОР-17 төслийг ажлын хэсэгт оруулж, олон улсын түвшинд хэлэлцэж гаргалгаа хайх ажлууд эхэлнэ. Оросын Холбооны Улс болон БНХАУ-аас олон судлаачид ирсэн. Манай Монгол Улс бол гео байрлалын хувьд хоёр том улсын дунд, Төв азийн цээжинд байрладаг. Экологи, хүрээлэн орчны судалгааны асуудлаар олон судалгааны ажлыг энэ эрдэмтэн судлаачидтай хамтарч идэвхжүүлсэн. Бидний судалгааны чиглэл, объект ч төстэй, гаргаж байгаа үр дүн бүс нутагтаа чухал ийм судалгааны үр дүн байдаг" гэв.
 
 

С.ДЭМБЭРЭЛ: АРВАН ОРНЫ 100 ГАРУЙ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД СУДАЛГААНЫХАА ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188