-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүмүүс таныг спортын тайлбарлагч гэдгээр нь илүү мэддэг. Гэтэл таны спортын салбарт анх орж ирсэн нь тамирчны хувиар байсан юм байна лээ. Та тэр тухайгаа яриач?
-Би Эрдэнэт хотынх, манай хотод спортын бүх дугуйлан үйл ажиллагаа явуулдаг байлаа. Хүүхэд байхаасаа бүх спортоор хичээллэж үзээд хөл бөмбөг дээрээ тогтсон. Хөл бөмбөгөөрөө тууштай хичээллэж байхдаа хот, аймаг, улсын гэх мэт томоохон тэмцээнд амжилттай оролцож байлаа. Оюутан болоод дээд лигт тоглож эхэлсэн.
-Хөл бөмбөгийн тамирчнаас хэрхэн хэвлэл мэдээллийн салбар руу хөрвөсөн бэ?
-Хэдийгээр хөл бөмбөгт дуртай, хичээллэдэг байсан ч их сургуульд сэтгүүлзүйгээр сурч байсан. Сурч байхдаа спортын сэтгүүл, клубүүдэд дадлага хийсэн. Хамгийн анх нэгдүгээр курстээ UBS телевизийн “Одод” студид дадлага хийж байлаа. Яг тэр үеэр Европын аварга шалгаруулах тэмцээн болж таарч, би тайлбарлахаар болсон минь телевизэд ажиллах эхлэлийг тавьсан. Мөн шигшээ багт тоглодог байхад дасгалжуулагч маань “Монголд анх удаа Афины олимпын наадмыг шууд дамжуулж байна хоёулаа явж хөл бөмбөг тайлбарлая” гээд анх удаа олимпын шууд дамжуулалт тайлбарлаж байлаа. Тэр үеэс хойш ганц хөл бөмбөгөөр зогсохгүй бүх л спортын тэмцээн, уралдааныг тайлбарлаж байна даа. Тэр үед спортын сэтгүүлзүй боловсон хүчингүй байсан. Ялангуяа тайлбарлагч гэвэл зөвхөн үндэсний спорт буюу хурдан морь, үндэсний бөх л тайлбарладаг байлаа. Монголын телевизэд шууд дамжуулалт гэдэг зүйл дөнгөж эхэлж байсан учраас өөрийгөө азтай гэж боддог. 2006 онд C1 телевиз анх Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтыг тайлбарласнаас хойш 21 жилийг спортын сэтгүүлзүйн салбарт өнгөрүүлсөн байна.
-Та хүүхэд насныхаа талаар ярихгүй юу?
-Багаасаа л их сониуч, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Мэдэхгүй, чадахгүй юмаа мэдье, суръя гэж хойноос нь их гүйдэг. Одоо ч тэр дадал хэвээрээ. Мэдэхгүй зүйл гарвал интернэтээс хайж уншиж, судалж байж л санаа амардаг. Ном их уншдаг, шагайгаар тоглодог, шагайнууддаа зүсээр нь нэр өгөөд цээжилдэг хүүхэд байсан. Ээж минь цэцэрлэгийн багш байсан болохоор их юм зааж өгнө.
-Та идэвхтэй амьдардаг хүн шиг санагддаг. Тэгвэл ямар үед хамгийн ихээр эрч хүчээ алдаж байгаа юм шиг санагддаг вэ?
-Мэдээж хүн л болсон хойно ядарна, залхана, бууж өгөхийг хүснэ. Ялангуяа тамирчин байхад хожигдлууд их хүнд тусдаг байлаа. Гэхдээ хүн дуртай юмаа хийж байгаа үед эрч хүч үргэлж байдаг юм билээ.
.jpg)
-Та олон салбарын үйл ажиллагаанд гар бие оролцож, ихийг хийж бүтээсэн юм билээ. Ирээдүйд хийхээр төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Мэдээж байлгүй яах вэ, гэхдээ цаг хугацааны эрхээр хүний хүсэл бага сага өөрчлөгдөх зүйл байдаг. Өмнө нь спортын салбарт хийж, бүтээе гэсэн зүйл олон байдаг байсан. Одоо ч зарим хүсэл минь хэвээрээ. Сайн брэндүүдийг Монголдоо нэвтрүүлж тамирчдаа ивээн тэтгэх боломж бололцоотой болъё гэсэн байнгын хүсэл бий.
-Анх хэнээс та үлгэр дуурайлал авч тамирчин болсон бэ?
-1998 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргыг үзэж байхдаа Майкл Оуэн гэх 18 настай хүү гоол оруулаад гүйж байхыг хараад анх хөл бөмбөг тоглох урам зориг авч байлаа. Түүнээс хойш лигт хамт тоглож байсан н.Баатарсүрэн, н.Даваа-Очир, н.Лүмбэнгарав гэх ах нараасаа үлгэр дуурайлал, урам зориг авдаг байлаа.
-Өнөөдрийг хүртэл олон хүнтэй уулзаж, ярилцаж явсан байх. Тэр хүмүүс дундаас хамгийн ихээр талархаж явдаг хүн тань хэн бэ?
-Тийм ээ, олон хүнтэй уулзаж, ярилцаж, нөхөрлөсөн. Тэр дундаас би Б.Баабар гуайг онцолно. Нүдийг маань жинхэнэ утгаар нь нээж, тархийг маань задалж өгсөн хүн. Энэ эрхэмтэй учралгүй өнөөдрийг хүрсэн бол би яг иймээрээ байх уу үгүй юү гэдэг их эргэлзээтэй л дээ. Мөн гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон гээд олон хүнд талархаж амьдардаг.
-Сэтгүүлзүйн салбар эсвэл цахим сүлжээнээс таныг харж, үлгэр дуурайлал авдаг хүн олон байгаа байх. Тэгвэл та залуу үедээ хандаж юу хэлэх вэ?
-Миний залуу үе болон одоогийн залуусын амьдарч байгаа үе өөр л дөө. Одоо үеийн залуус хүсэл мөрөөдлөөрөө амьдарч болно. Тиймээс хүн бүрийн хэлдгээр хүссэнээрээ л амьдрах хэрэгтэй. Харин гол нь дуртай зүйлээ хийж, чаддаг зүйлтэй байх нь чухал. Хийж байгаа зүйлдээ дуртай, хийхийг хүссэн зүйлээ чаддаг байгаарай л гэж хэлэхийг хүсэж байна.
-Тайлбарлаж байсан хамгийн дурсамжтай тоглолт нь хэдэн оны, ямар тоглолт байсан бэ?
-Олон бий, тэр дундаас нэгийг онцол гэвэл 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэрлэнэ. Би чинь дөнгөж л 20 хүрсэн залуу тэр том тэмцээнийг ганцаараа тайлбарлаж байлаа. Одоо бол багадаа хоёулаа, тэрнээсээ дээш зургаа хүртэлх хүн тайлбарладаг шүү дээ. Мэдээж миний анхны том ажил байсан. Том ажлаас гадна мөрөөдөл биелсэн үе гэж хэлж болно. Хамаг л том боломжуудыг минь нээсэн тэр тэмцээнээс хойш тайлбарлагчаа хийхийн зэрэгцээ 20 гаруй ном орчуулж, 200 гаруй нийтлэл бичсэн байна.
.jpg)
- Спортоос өөр онцлох хобби байгаа юу?
-Би их сониуч хүн. Амьтан, газарзүй, түүх гээд судалж мэдэх бүхэнд л хоббитой. Боловсрол телевизийн 50 саяын уналт тэргүүтэй танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийн асуултыг зохиодог байсан. “Одмөндөр” нэвтрүүлгийн Г.Занданхүү бид хоёр асуултуудыг нь бараг тэр чигт нь зохиосон байх. Жилийн сүүлчээр та “Шилдэг асуулт зохиогч боллоо” гээд Боловсрол телевизээс цахим шуудан ирдэг байлаа даа.
-Амьдралдаа авч байсан хамгийн том сургамжаасаа хуваалцаач?
-Алдаа болгоноосоо л суралцаж явдаг. Сэтгэлд тод үлдсэн гэвэл 2004 оны дээд лигийн тоглолт. Түрүүлнэ гэж их итгэсэн тоглолт байсан юм. Гэтэл үргэлж гарааны тоглогч байсан би тэр өдөр сэлгээнээс тоглосон. Манай баг харамсалтайгаар хожигдож, мөнгөн медаль хүртсэн. Түрүүлнэ гэсэн итгэлтэй байсан тэмцээнээсээ мөнгөн медаль хүртчихээд харамсаад суух тиймхэн байсан даа.
- Салбарт нь байгаа хүний өнцгөөс Монголын хөл бөмбөгийн хөгжил яг хаана явна гэж та хэлэх вэ?
-Зөвхөн салбарт нь байгаа хүн гэлтгүй бүх хүнд Монголын хөл бөмбөгийн хөгжил муу байгаа нь тод харагдаж байгаа байх. Хөл бөмбөг уг нь гаднаас их дэмжлэг, санхүүжилт авдаг салбар. Тэгсэн хэрнээ манай хөгжил арлын жижиг улс, дайн байлдаантай орон аль эсвэл 13 мянган хүн амтай улсуудтай зэрэгцдэг. Шалтгаан нь мэдээж засаглалын асуудал. Тэр салбарыг хөгжлийн төлөө биш, мөнгөний төлөө хүнээр удирдуулаад байгаа учраас хэчнээн хүсэл мөрөөдөлтэй залуусын гал цогийг унтрааж байна гэж санана. Би ийм шалтгаанаар тамирчны замналаа орхисон. Тэр үеэс хойш 20 гаруй жил өнгөрчхөөд байхад бүх юм хэвэндээ байгаа нь харамсалтай. Гэхдээ би хөл бөмбөгөө сайхан болгочих юм сан гэсэн чин хүслээ одоо ч тээсээр явдаг.
- Хүн бүрд амьдралынхаа явцад олж авсан үзэл санаа, үнэт зүйл байдаг шүү дээ. Таны амьдралын үнэт зүйл юу вэ?
-Гэр бүл, хүсэл мөрөөдөл гээд олон л юм байна. Гэхдээ үнэт зүйл гэхээс илүү амьдралын минь зарчим бол шударга байх. Манай комедиануудын хэлдгээр сүнсээ худалдахгүй байх буюу өөрийн үзэл бодолдоо үнэнч шударга байх л миний нэг үнэт зүйл юм даа.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
Х.Тэмүүлэн
| Б.БАТЗАЯА: ХҮН ДУРТАЙ ЮМАА ХИЙЖ БАЙГАА ҮЕД ЭРЧ ХҮЧ ҮРГЭЛЖ БАЙДАГ |
|
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |