• Өнөөдөр 2025-06-17

Т.Аубакир: Доголдолтой байгаа тэтгэврийн санг тогтвортой болгохын тулд хувийн тэтгэврийн санг оруулж ирнэ

2025-06-17,   521

  Шинэ Засгийн газрын Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын сайдаар томилогдсон Т.Аубакир мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай нам олон жилийн түүх соёлтой. Тэр утгаараа шинэ засгийн газарт үндэсний цөөнхийн төлөөллийг оруулах нь зөв гэж намын удирдлагын хэмжээнд үзсэн. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болж байгаагаа өглөө мэдсэн. Ерөнхий сайд мэргэжлийн хүмүүсийг салбар, салбарт нь томилох бодлого барьсан байх. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар том бүтэцтэй. Сайд хүн бүх ажлыг нэг амьсаагаар хийх боломжгүй. Тиймээс оновчтой хоёроос гурван ажлыг барьж авч хийе гэсэн бодолтой байгаа. Энэ хүрээнд доголдолтой байгаа тэтгэврийн санг тогтвортой болгохын тулд хувийн тэтгэврийн санг оруулж ирнэ. Өмнөх парламентын гишүүд хууль судалж ажиллаж байсан. Нийгмийн даатгалын санг тогтворжуулахын тулд хувийн тэтгэврийн санг зайлшгүй оруулж ирэх нийгмийн болон цаг үеийн шаардлага бий болоод байна" гэв. 
 

Т.Аубакир: Доголдолтой байгаа тэтгэврийн санг тогтвортой болгохын тулд хувийн тэтгэврийн санг оруулж ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-17 17:26:20
    Бахыт: Құттықтаймыз табыс күтеміз қаралардың жағдайын ойлайды деп сенеміз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-17 16:18:45
    Доржоо: Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-17 15:57:08
    энх: нэрийн дансан дахь мөнгийг тэр хувийн тэтгэврийн санд нь байршуулбал За тэгээд Та Ок ийн ОК сайд болно шүү Амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188