• Өнөөдөр 2025-06-17

Алмата хотын нарийн боовны үйлдвэр галд өртөж, Талгар чиглэлийн зам түгжирчээ

2025-06-17,   283

   Казахстан Улсын Алмата хотын Медеу дүүрэгт байрлах нарийн боов үйлдвэрлэдэг нэг давхар цех өнөөдөр 09:17 цагийн орчимд галд өртжээ. Алмата хотын Онцгой байдлын газрын мэдээлснээр, Халиуллин гудамж дахь уг объектод гал гарсан тухай дуудлагын дагуу гал унтраах ангиуд таван минутын дотор газар дээр нь очсон. Үйлдвэрийн барилга тэр чигтээ галд автсан бөгөөд шуурхай арга хэмжээний үр дүнд галыг 37 минутын дотор буюу 09:59 цагт бүрэн хяналтдаа авчсан. Галын улмаас хүн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд бусад барилгууд руу гал тархаагүй байна. Галын үеэр Талгар хотын чиглэлд урт дараалал үүсэж, хөдөлгөөний эрчим саарсан талаар жолооч нарын бичлэгүүд цахим орчинд таржээ.
 

Алмата хотын нарийн боовны үйлдвэр галд өртөж, Талгар чиглэлийн зам түгжирчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188