Хятад Улс цай, торго, шаазан гурвыг цайны замаар Хүбэй мужийн Ухань хотоос эхлэн Монгол, Орос улсаар дамжуулан Европ руу гаргадаг байсан түүхтэй.Тэгвэл энэ удаад Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг цайны өлгий нутаг болох Чибэй хотын Ян Лөү Дүн тосгонд зочлон цайны түүх, соёлтой танилцлаа.
Чибэй хотын захиргаанаас энэхүү гудамжинд хоёр давхар цайны музейг нээж, цайны соёлын үүх түүх, эдлэл хэрэгсэл, бичиг данс, хэв загвар, шахмал цайг олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна. Тэдгээрээс уг музейд 200 жилийн өмнөх шахмал цай хүртэл хадгалж байгааг онцолж байлаа. Ян Лөү Дүн тосгон нь 1000 жилийн түүхтэй хэдий ч хүн олноороо суурьшин амьдарч цайны худалдаа эрхлэлт явуулаад 400 гаруй жил болжээ. Ингэхдээ 1250 метрын урттай энэхүү цайны гудамжийг төр засгийн бодлогоор 2012 онд сэргээн засварлаж, Хятадын эртний өв соёлд бүртгэж, түүх, соёлын дурсгалт газар төдийгүй аялал жуулчлалын бүс болгосон байна. Энэхүү цайны гудамжинд нэг дугуйт тэргэнд ачиж, зөөж, тээвэрлэж явахдаа чулуун замыг хотойлгож мөрийг гаргасан байна. Мөн цайг эмчилгээний зориулалтаар ашигладаг домчийн өргөөг тэр үеийн байдлаар нь хадгалсан нь цайны соёлтой танилцахаар очиж буй аялагчдад үзэх сонирхолтой зүйлийн нэг байв. Тан гүрний үед цайг навчит хэлбэрээ хүнсэнд шууд хэрэглэдэг байсан бол үүний дараагаар хатаах болон вааранд боловсруулах хэлбэрээр хандалж хэрэглэж ирснээр цай уух соёл эхэлсэн байна. Хятадын газар нутагт төр улсаа байгуулж байсан хаадууд өөр өөрийн онцлогтой цайг таашаан хүртдэг байсан бөгөөд Мин улсын хаан ногоон цайнд дурлан хэрэглэдэг болсноор ногоон цай нь нийт Хятад Улс даяарх гол хэрэглээ болжээ. Мөн Чин гүрний үеэс монголчуудын хамгийн өргөн хэрэглэж ирсэн, арилжааны хэрэгсэл болж байсан хунз цайг энэ нутагт тарьж, боловсруулан цайны зам дагуу тээвэрлэн Монгол оронд хүргэдэг байсан гэдэг. Түүнчлэн Сүн гүрний үед буюу 1006 онд Монгол нутаг руу цай хүргэдэг байсан тухай музейн тэмдэглэлд үлджээ. Мөн энэ нутагт 1863 онд Орос, Англи Улс цайны үйлдвэрээ нээсэн байна. Анх цайг гар аргаар үйлдвэрлэж эхлэхэд 40 мянган хүн ажиллаж байсан бол 1873 оноос үйлдвэрийн аргаар хийж эхэлжээ. Дашрамд дурдахад, 2019 онд гарсан дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед Ухань хотын ард түмэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар Монголын ард түмнээс 30.000 хонь бэлэглэсний хариу болгож, Ухань хотын ард түмнээс зөвхөн монголчуудад зориулан Хөх тэнгэрийн монгол орныг бэлгэдсэн тусгай амт чанарын найрлага бүхий дээд зэрэглэлийн “Хөх цай”-г үйлдвэрлэж, Монгол түмэнд бэлэглэсэн байдаг.




| Хятадын Хүбэй мужийн 1000 жилийн түүхтэй Ян Лөү Дүн тосгоны цайны соёлтой танилцлаа |
|
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |