БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун талд байрладаг байна. Тус хот нь 400 мянган хүн амтай, 12000км2 газар нутагтай, нийт газар нутгийн 40 хувийг нь элсэрхэг газар эзэлдэг аж. Энэ бүс нутгийг цөлжихөөс сэргийлэх зорилгоор 1978 оноос элсний нүүдлийг сааруулах үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд элсэрхэг газар нутагт мод бутлаг ургамал тарьж, элсний нүүдлийг зогсоож чаджээ. Ингэхдээ эл үйл хэрэгт юуны өмнө нутгийн иргэд, малчид тариачдыг татан оролцуулж, нутаг газрынхаа элсний нүүдлийг зогсооход гар бие оролцвол Засгийн газраас урамшуулал, олговор өгөх байдлаар дэмжиж ирсэн байна. Элсний нүүдлийг сааруулахдаа дөрвөн талдаа хоёр метрээс хэтрэхгүй шоо дөрвөлжин байдлаар хулс мэт босоо ургамлыг элсэнд шигүү хатгаж эгнүүлэхийн зэрэгцээ элсэн толгод дундуур авто замыг олноор барьсан байна. Мөн иргэд мод бутаа унаа машинаар элсэн дунд зөөж хүргэх боломжийг хангах, хөрс шороо голдоггүй, усалгаа бага шаарддаг бургас, харгана, арц, нэгэн зүйлийн гацуур зэрэг модыг тарьдаг гэнэ. Эдгээр тарьсан модоогурван жилдээ хүний гар оролцоотойгоор бага зэрэг арчлан ургуулж чадвал цаашдаа өөрөө бие даан ургах боломж бүрддэг байна.Энэхүү ойжуулалтын хүрээнд экологийн тэнцвэрт байдал сэргэж, элдэв төрлийн шавьж, мэрэгч, шувууд, туурайтан зэрэг амьтдын амьдрах таатай орчин бүрджээ. Цаашлаад элсэрхэг нутгийн хэсэг газрыг сонгож, цөлжилтөөс хамгаалах, мод бут тарих арга хэрэглэлгүй байгалийн өөрийн нь дагшин байдлаар үлдээж, түүнийг эрдэм шинжилгээ судалгааны болон экологийн зориулалтаар судалдаг байна.


| Элсэрхэг газар нутагт мод, бутлаг ургамал тарьж элсний нүүдлийг зогсоожээ |
|
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |