• Өнөөдөр 2025-06-14

С.БАЯРБИЛЭГ: Наадмын нээлтийн морьт харвааны 18 морийг хулгайлж, төхөөрсөн хэрэгт 19-29 насны залуусыг шалгаж байна

2025-06-13,   1454

 
Наадамд оролцох тусгайлан сургасан 18 морийг хулгайлан төхөөрсөн талаар бид мэдээлсэн. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 7-ны 04:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд бэлтгэж байсан 5-12 насны 18 морь алга болсон гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласан. Хулгайд алдагдсан 18 морийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн нь тогтоогдсон. Мөрдөн шалгаг ажиллагааны явцад энэ хэргийг 19-29 насны дөрвөн этгээдийг холбогдуулан шалгаж байна.  Эрүүгийн хуулийн 17.12 зүйлд мал хулгайлах гэмт хэргийг маш тодорхой хуульчилж өгсөн байдаг.  Мал хулгайлах гэмт хэргийг бүлэг зохион байгуулалтай, машин техник хэрэгсэл ашигласан, хохирол учруулсан тохиолдолд 5-12 жил хорих ялтай. Дуудлага мэдээлэл бүртгэгдсэн даруй Эрүүгийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг олж тогтоож, баривчилсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.” гэв. 
 

С.БАЯРБИЛЭГ: Наадмын нээлтийн морьт харвааны 18 морийг хулгайлж, төхөөрсөн хэрэгт 19-29 насны залуусыг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-13 14:54:58
    Тэнэг хүмүүн: Энэ бол өрсөлдөгч багийнх нь хийсэн л захиалгатай хорлон сүйтгэх ажиллагаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188