• Өнөөдөр 2025-04-28

Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав

2025-04-28,   103

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны дөрөвдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав.
 
Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 91 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
 
Түүнчлэн эрүүгийн 877 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 857 хэрэг шалгагдаж байна.
 
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл хүргүүлэв

Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188