ОУХМ О.Хулан БНХАУ дээд лигийн “Wuhan Shengfan” сагсан бөмбөгийн багтай гэрээ хийж, Монголын анхны гадаад улсын багт тоглохоор гэрээ хийсэн эмэгтэй легионер болж буй юм.
О.Хулан зургадугаар сард Хятадын Ухань хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд шигшээ багийн хамт оролцож, гуравдугаар байр эзэлсэн. Тэмцээний үеэр Ухань хотын "Wuhan Sanfran" багийг 21-12 харьцаагаар хожсон юм. Уг тоглолтын дараагаар түүнийг Хятадын баг элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн төвдөө есдүгээр сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийсэн аж.
Тэрбээр 1999 оны долдугаар сарын 27-нд төрсөн. "Токио-2020" олимпын наадмын тугчаар сонгогдож байсан тэрбээр тухайн жилдээ багийнхаа хамгийн залуу тамирчин байжээ. 180 см өндөртэй бөгөөд МУИС-ийг санхүү, менежментийн чиглэлээр төгссөн. 18 настай байхдаа их сургуулийн шигшээ багт орж, сагсан бөмбөгөөр тууштай хичээллэж эхэлжээ. NBA-ын тоглогчдоос Стефин Каррид хамгийн их дуртай.
О.Хулан Монгол Улсын шигээ багийн тамирчин "Эрдэнэт Майнерс” багийн тоглогч О.Энхбаатарын дүү юм. ОУХМ О.Хулан ахтайгаа хамт Малдив Улсад болсон Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн бөгөөд хоёулаа MGL3X3 лигт түрүүлж байжээ.
Түүний инстаграм хаяг: _khulan
(1).jpg)
| БНХАУ-ын “Wuhan Shengfan” багтай гэрээ хийсэн Монголын анхны эмэгтэй легионер О.Хулан гэж хэн бэ |
|
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |