• Өнөөдөр 2025-04-22

Нийтийн тээврийн салбарт 600 автобусаар парк шинэчлэлт хийв

2024-10-09,   305

Нийтийн тээврийн салбарт 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийв. Тодруулбал, үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрч, парк шинэчлэл хийхээс өмнөх хугацаанд 17 автобус шатсан.
 
Энэ мэт эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг эхлүүлж, улмаар БНХАУ-ын дэлхийд худалдан авалтаараа тэргүүлж буй “Yutong Bus” компанийн 2023 онд үйлдвэрлэсэн 600 том оврын автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Ийнхүү парк шинэчлэлийг хийснээр хуучин автобусны асуудлууд шийдэгдэж, иргэдийн аятай зорчих, жолоочийн тухтай ажиллах нөхцөл бүрдсэн юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1141 автобусыг үйлчилгээнд гаргаж байна.

Нийтийн тээврийн салбарт 600 автобусаар парк шинэчлэлт хийв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188