• Өнөөдөр 2025-03-17

ЗУРХАЙ: Морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2020-12-21,   485

Аргын тооллын 12 сарын 21, Сумъяа гараг. Билгийн тооллын 7, Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 

Наран ургах, шингэх: 08.39-17.02
Суудал: Мод 
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
 
Шувуун хушуут одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
 
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188