• Өнөөдөр 2025-03-17

А.Амбасэлмаа: Цэргийн төв эмнэлгийн сувилагчаас коронавирус илэрлээ

2020-12-13,   670

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 
 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 12-нд улсын хэмжээнд 14,987 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Уг тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан сувилагч бөгөөд тусгаарлалтын 14 хоногийнхоо долоо дахь өдөрт шинжилгээ өгөхөд ийнхүү вирусийн халдвар илэрсэн. Бусад голомтод халдварын тохиолдол нэмэгдээгүй. Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 454 байна" гэлээ. 
 
Ингэснээр Монгол Улсад дотоодод болон зөөвөрлөгдөн орж ирсэн нийт батлагдсан тохиолдлын тоо 907 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрсэн. Харин Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 21 болов.
 
Коронавирусийн халдвар авсны улмаас 514 хүн эмчлэгдэж байгаагаас 429 хүний бие хөнгөн, хүндэвтэр 79, хүнд 5, маш хүнд хүн нэг байна. 

А.Амбасэлмаа: Цэргийн төв эмнэлгийн сувилагчаас коронавирус илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188