Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизийн үүдэнд телевизийн уран бүтээлчид, ажилчид, Үйлдвэрчний эвлэлийн гишүүд мөн Төрийн бус байгууллагын ажилчид гэр барьж эсэргүүцэл илэрхийлж, жагссан юм. Учир нь "өнөөдөр Үндэсний зөвлөлийн долоон гишүүний ажиллах хугацаа дуусаж, шинэ гишүүд сонгоно. Тэр хүмүүс дотор МҮОНРТ-ийн ажилчдын огцруулахыг шаардаж байсан Ц.Батцэнгэл, Б.Ганболд нар Байнгын хорооны хурлаар дэмжигдсэн. Тиймээс Чуулганы хуралдаанаас өмнө эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тэдгээр хүмүүс сонгогдчих юм бол хөл хориотой байгаа ч гэсэн хуулийн дагуу үргэлжлүүлэн жагсана гэсэн боловч онцгой дэглэмийн үед жагсаал, цуглаан зохион байгуулсан шалтгаанаар сэтгүүлч Б.Пүрэв, МҮОНРТ-ийн хамт олны зөвлөлийн дарга н.Төмөрхуяг, дууны найруулагч Э.Ганболор нарыг цагийн өмнө Цагдаагийнхан баривчилсан. Мөн тэдний барьж байсан гэрийг хүчээр хурааж ачаад, жагсаалыг тараасан" гэдгийг МҮОНРТ-ийн найруулагч Ц.Нямбаяр хэллээ.
МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв тэргүүтэй гурван хүнийг баривчилжээ |
|