• Өнөөдөр 2025-03-17

"Нэг өрх - Нэг иргэн" шинжилгээний явц 94 хувьтай байна

2020-12-09,   501

Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа.  

Өнөөдрийн байдлаар 65860 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж, уг ажлын явц 94 хувьтай үргэлжилж байна.  

Хамгийн сүүлийн мэдээгээр буюу өчигдрийн 08:00 цагаас өнөөдрийн 08:00 цаг хүртэл 9314 хүнд уг шинжилгээг хийснээс 9280 PCR сорьц авч, ХӨСҮТ-рүү илгээжээ. Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулж байгаа юм.  
 
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Нэг өрх - Нэг иргэн" шинжилгээний явц 94 хувьтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188