• Өнөөдөр 2025-03-17

Д.Нарангэрэл: Иргэд аль болох нийтийн тээврээс татгалзах хэрэгтэй

2020-12-07,   530

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх энэ үеэр ЭМЯ-ны олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвөлгөө мэдээлэл өгсөн. Тэрбээр “Нийтийн тээврийн хэрэгслээр иргэд зорчих хандлага ажиглагдаж байна. Нийтийн тээврээр зорчихдоо халдвараас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Нэгдүгээрт, байгууллага болгон автобусны ариутгалд онцгой анхаарч, эцсийн буудал бүр дээрээ бүх цонхоо нэвт онгойлгож, агаарын сэлгэлт хийсний дараа зорчигчийг тээвэрлэх.
 Ямар нэгэн байдлаар шинж тэмдэг илэрвэл эцсийн буудал дээр бууж, 119 утсанд хандан, зөвлөгөө авах хэрэгтэй
Мөн эцсийн буудал дээр близнагийн уусмалаар халдваргүйтэл хийх, нэг суудал алгасаж хүн суулгахаар тэмдэглэгээ хийх, нэг автобусанд 15-аас дээш хүн суулгахгүй байхад анхаарах ёстой. Автобусны жолооч, ажилчид амны хаалт зүүх, бээлий өмсөх, хүмүүстэй ярихгүй байх, аль болох бэлэн мөнгөтэй харьцахаас татгалзах, ямар нэгэн байдлаар шинж тэмдэг илэрвэл эцсийн буудал дээр бууж, 119 утсанд хандан, зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь иргэд аль болох нийтийн тээврээс татгалзах хэрэгтэй. Ковидоос өөрөө халдвараа сэргийлэх арга хэмжээг бүрэн авах нь чухал байна" гэв.

Д.Нарангэрэл: Иргэд аль болох нийтийн тээврээс татгалзах хэрэгтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188