Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5...+10 градус, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Хэрлэн, Туул голын хөндийгөөр +14...+19 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +12...+14 градус дулаан
| ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө бороотой, +16 хэм дулаан |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |