• Өнөөдөр 2025-05-04

Өмнөговьд сураггүй болсон охиныг олж, эмнэлэгт хүргэн хамгаалалтад авчээ

2023-05-31,   619

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Дундцагаан гэх газраас өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдрийн 19:00 цаг орчимд 1.6 настай охин гэрээ гараад сураггүй болжээ. Улмаар цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллага хамтран эрэн сурвалжлах ажил зохион байгуулж, охиныг өнөөдөр буюу тавдугаар сарын 31-ний өдрийн 09:40 минутад олж тогтоосон байна.

Охины ээж архины хамааралтай учир Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч, эмчилгээний төв хүргэн биеийн байдлыг нь үзүүлж байгаа аж.

 

 


Өмнөговьд сураггүй болсон охиныг олж, эмнэлэгт хүргэн хамгаалалтад авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188