• Өнөөдөр 2025-03-17

Хөл хорио зөрчиж, шөнийн цагаар архи шаглагчид гаарч байна

2020-12-06,   570

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бүх төрлийн архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хатуу хориглоод 25 хонож байна. Гэтэл энэ үеийг хууль бусаар архи дамлагчид өөрт ашигтайгаар ашиглаж, шөнийн цагаар архины бизнесийг цэцэглүүлж, ашиг хонжоо олсоор байна. Тэд гар утсаар болон фейсбүүкээр архи, пивоны захиалга авч, хүргэлтээр үйлчлэхдээ нэг шил архийг энгийн үеийнхээс гурав дахин нугалж зардаг аж. Улмаар хөл хорионд байгаа иргэд гэртээ олон цуглуулж архидан согтууруулах, бусдад халдвар тараах, халдвар авах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг зөрчлүүд тасрахгүй гарсаар байгаа юм. 

Тухайлбал,Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын III хэлтсийн алба хаагчид өнгөрсөн хоногт хяналт шалгалт хийх явцдаа архи, согтууруулах ундаа хууль бусаар дамлан худалдаалж байсан таван этгээдүүдийг илрүүлжээ. 

Үүнд: 
1. Баянзүрх дүүргийн IX хороо Шархадны эмнэлгийн тойрог орчимд 6х-0х УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан иргэн А, Л нар 12 ширхэг пиво, дөрвөн шил Соёрхол, хоёр шил Экс нэртэй архи худалдан борлуулах зорилготой авч явж байсан, 
 
2. Баянзүрх дүүргийн VIII хороо УС-15 дугаар байрны орчимд 9х-0х УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан иргэн У нь Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво 30 ширхэгийг худалдан борлуулахаар авч явж байсан, 
 
3. Баянзүрх дүүргийн VIII хороо УС-15 дугаар байрны орчимд иргэн Б нь 0.5 литрийн Экс нэртэй гурван шил архи худалдан борлуулахаар авч явж байсан, 
 
4. Баянзүрх дүүргийн VIII хороо УС-15 дугаар байрны орчимд 9х-1х УНЦ тээврийн хэрэгсэл ашиглан иргэн У нь Wild Turkey нэртэй нэг шил виски худалдан борлуулахаар авч явж байсан, 
 
5. Баянзүрх дүүргийн VIII хороо УС-15 байрнуудын орчим 0х-0х УНЯ улсын дугаартай LX570 маркийн автомашинтай иргэн  Ц нь таван шил Экс нэртэй архи, хоёр ширхэг пиво нууц далд аргаар тус тус худалдан борлуулж байсныг илрүүлжээ.
 
Зөрчлийн тухай хуулиас:

5.13.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Хөл хорио зөрчиж, шөнийн цагаар архи шаглагчид гаарч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188