• Өнөөдөр 2025-03-17

Замын хөдөлгөөнд оролцох QR кодыг хуурамчаар үйлдсэн хэргүүд гарах болжээ

2020-12-05,   533

Гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR кодыг хуурамчаар үйлдсэн хэргүүд гарсаар байна.

Жишээлбэл, 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгож, замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүллээ. Энэ мэтчилэн бичиг баримтыг тусгай зөвшөөрөл, эрх олгосон маягт, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг.

 
 
Тиймээс хатуу хөл хорионы үед энэ мэтээр хууль зөрчихгүй байж, гэртээ байж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалах хэрэгтэйг сануулж байна.
 
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН БАГ

Замын хөдөлгөөнд оролцох QR кодыг хуурамчаар үйлдсэн хэргүүд гарах болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188