• Өнөөдөр 2025-04-24

Туулын гудамжинд шатаж байсан байшинг бүрэн унтраажээ

2023-05-27,   660

                  Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын гудамжинд байшин шатаж байна дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээллийг өнөөдөр 12:17 цагт ирсний дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиж, бүрэн унтраажээ.
 
              Тодруулбал, 8х10 хэмжээтэй мансардтай байшингийн дотор эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж 12:40 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 13:00 цагт бүрэн унтраасан гэдэг мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Туулын гудамжинд шатаж байсан байшинг бүрэн унтраажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188