• Өнөөдөр 2025-03-17

Дархан-Уул аймаг ирэх даваа гарагт үсчин, автозасвар, барилгын материал, ББСБ-уудаа нээнэ

2020-12-05,   888

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. 

Дархан-Уул аймагт ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс үсчин, автозасвар, барилгын материал, ББСБ-ууд үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болжээ. Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээнд эерэг тохиолдол илрээгүй. Иймд дээрх дөрвөн төрлийн худалдаа, үйлчилгээг нээхээр болсон аж. 

Ингэсгээр ирэх даваа гарагт 78 үсчин, 14 ББСБ, долоон автозасвар, барилгын материалын худалдаа эрхлэх 114 иргэн, байгууллага үйл ажиллагаагаа эхлэх юм байна. Үйл ажиллагаа явуулж эхлэх дээрх аж ахуйн нэгжүүд ирэх даваа гарагаас өмнө ариутгал хийж, халдвар хамгааллын дэглэмийг сайн сахих юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж эхэлснээс нь хойш тогтмол шалгалт хийх бөгөөд халдвар хамгааллын зөрчил гаргавал анхааруулахгүй шууд хаах аж. 

 


Дархан-Уул аймаг ирэх даваа гарагт үсчин, автозасвар, барилгын материал, ББСБ-уудаа нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188