• Өнөөдөр 2025-03-17

Иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэнэ

2020-12-05,   805

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд  өчигдрөөс эхлэн 30 цэг дээр “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар иргэдээс тандалтын шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.  Шинжилгээг энэ сарын 11-н хүртэл, нийт 70 мянган иргэнээс авах юм.
 
Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа дүүргийн онцгой комиссоос хороо, өрхийн эмнэлэгтэй хамтран халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхүүдээс нэг хүн сонгох хэлбэрээр жагсаалтаа гаргажээ.
Өөрөөр хэлбэл, олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Улмаар жагсаалтад багтсан иргэдэд  шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэх бөгөөд шинжилгээний хариу сэжигтэй гарвал PCR шинжилгээгээр баталгаажуулах юм.

Түүнчлэн шинжилгээнд орохын өмнөх хоёр цагийн турш бохь зажлахгүй, тамхи татахгүй, юм идэж уухгүй байх, мөн  шинжилгээ өгөхийн өмнө хамрын хөндийгөө цэвэрлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Шинжилгээ өгөх иргэн дараах зүйлсийг анхаарна уу

 Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188