• Өнөөдөр 2025-03-17

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч байгаа, орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудаас өнөөдөр PCR шинжилгээ авна

2020-12-05,   735

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч байгаа, орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудыг өнөөдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны 08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.

 
Анхаарах зүйлс
 
2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр 08.00 цагаас эхлэн зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. /Хуваарийн дагуу 2020.12.05-ны өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу./
 
  • Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.
  • Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.
  • Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.
  • Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.
 
Жич: Оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлах болно.
 
Эх сурвалж: МУИС-ийн Захиргаа
 

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч байгаа, орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудаас өнөөдөр PCR шинжилгээ авна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188