Энэ оны тавдугаар сарын 19, 20-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-30 метр секунд хүрч ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдэл болж, тус аймгийн ард иргэд, малчид сэтгэл санаа, эд материалын ихээхэн хохирол амсаад байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас урьдчилсан байдлаар Хэнтий аймгийн 15, Сүхбаатар аймгийн бүх сумдын цахилгаан, эрчим хүч тасарч, үүрэн телефоны төхөөрөмжүүд гэмтэж, 93 гэр, 14 барилга байгууламж, 34 орон сууц, барилга байгууламжийн дээвэр, 81 хашаа, 120,6 мянган мал, 21 өндөр хүчдэлийн шон унаж, 30-аад автомашины цонх хагарч Түмэнцогт сумын холбооны цамхаг нурж дахин ашиглах боломжгүй болоод байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээр Хэнтий аймгийн хэмжээнд 107,680 толгой, Сүхбаатар аймгийн хэмжээнд 156,741 толгой нийт 264,4 мянган мал хорогдсон байна.
Иймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид аюулд нэрвэгдсэн малчид, ард иргэдэд үзүүлж буй хандивын үйл ажиллагаанд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Байгалийн гамшигт нэрвэгдэж хохирол амссан малчдадаа туслахыг нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэддээ уриалж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас байгалийн онц гамшигт үзэгдэл болсон Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газартай яаралтай цахим хурал зохион байгуулж, цасан болон шороон шуурганы улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах арга хэмжээнд нэн шаардлагатай байгаа асуудлыг судлан нэг удаагийн халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн суперкилл, хайкоп бодис, ариутгалын спирт /денатурат/ зэрэг нийт 17.8 сая төгрөгийн бодис хэрэглэгдэхүүн хуваарилан хүргүүлж, зэрэгцээ аймаг, сумдад ажиллах шатахуун, томилолтын 20 гаруй сая нийт 40.0 орчим сая төгрөгийн яаралтай санхүүжилт олгож дэмжлэг үзүүллээ.
ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлыг орон даяар зохион байгуулан ажиллаж байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Эрчим хүчний яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газрын төлөөлөл оролцсон шуурхай хурлыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор боллоо. Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна.
| ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД ГАМШИГТ НЭРВЭГДСЭН МАЛЧДАДАА ТУСЛАХ ХАНДИВТ НЭГДЛЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |