• Өнөөдөр 2025-04-25

Согтуудаа хүний аминд хүрчээ

2023-05-23,   436

             Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сум, нэгдүгээр баг, “Морь барианы газрын хойно хүн амиа алдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эрэгтэйн биед 33 настай, эрэгтэй согтуурсан үедээ халдаж, улмаар амь насыг нь хохироож зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Согтуудаа хүний аминд хүрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188