Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорионы хатуу дэглэм үргэлжилж буй. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Мал эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүд болон шинжилгээнд хамрагдсан иргэд орон нутаг руу буцах хүсэлтийн дагуу нэвтэрч байгаа юм.
Өчигдөр өглөөний 09:00 цагаас хойш шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдалтай болон гэртээ хариж байгаа, хүнс, шатахуун тээвэрлэлт гэсэн шалтгаантай 1497 тээврийн хэрэгслээр 4402 зорчигч хот руу нэвтэрч, 2612 тээврийн хэрэгслээр 9484 зорчигч хотоос гарсан байна. Мөн зөвшөөрөлтэй 3517 тонн түүхий нүүрсийг 93 тээврийн хэрэгслээр зөөвөрлөжээ.
| Хотоос 9484 иргэн гарч, 4402 иргэн орж иржээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |